МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ НОТОЛГОО БОЛСОН “МОНГОЛ АРД” ЭСКАДРИЛИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
2025.05.23

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ НОТОЛГОО БОЛСОН “МОНГОЛ АРД” ЭСКАДРИЛИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй.

Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.

Эх орны дайны хүнд үе буюу 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадрил буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэж байсан түүхэн үйл явдлыг гэрчлэн мөнхөлсөн “Монгол Ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөснөөр манай улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ албан ёсоор эхэллээ.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан