![“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ](https://vip76.mn/media/news/original/2025/02/12/7d253f8e16a898a08524213ac15e9576.jpg)
“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ
Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ БА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БЭЛЭН БАЙДАЛ” сэдвийн дор зохион байгуулагдав. 2025 оныг “ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТ”-ийн жил болгон зарласан.
Энэ хүрээнд "Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлнэ" гэсэн зорилго дэвшүүлээд байгаа билээ.
Энэ удаагийн цугларалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч У.Хүрэлсүх оролцож Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.
Дэлхийн геостратеги, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй болж буй энэ цаг үед Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийн стратегийг “УРЬТАЖ МЭДЭЭД, ТОСОЖ БЭЛДЭЭД, ТЭСЭЖ ҮЛДЭХ, ТҮРГЭН СЭРГЭХ” гэсэн үндсэн үзэл санаанд тулгуурлан боловсруулахыг зорьж байна. Харин энэ үзэл санааны амин сүнс нь ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ, хүн бүр ЭХ ОРОНЧ МОНГОЛ байх явдал билээ.
![](https://vip76.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан