Ж.Батсуурь: 21 аймгийг нийслэлийн алдааг давталгүйгээр зөв төлөвлөлттэй хөгжүүлнэ
2025.04.15

Ж.Батсуурь: 21 аймгийг нийслэлийн алдааг давталгүйгээр зөв төлөвлөлттэй хөгжүүлнэ

Архангай аймагт болж буй Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар ХББОС-ын сайд Ж.Батсуурь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 483 дугаар тогтоолоор тэрээс хэрэгжүүлэх орон сууцжуулалтын талаар 5 багц ажлыг танилцууллаа. 

Энэхүү 5 багц ажлын “Миний сонголт төрийн алба” болон “Миний сонголт орон нутаг” багц ажлын хүрээнд, "Монгол Улсын Алсын хараа-2050" бодлогын урт хугацааны баримт бичигт тусгагдсан нийслэл хотын бөөгнөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр”-ийг 2024 оноос хэрэгжүүлж эхлээд байна.