
2025.03.24
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН 6 ТӨРӨЛТ "HEALTH CUP-2025" ТЭМЦЭЭН БОЛНО
Энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил “ONE HEALTH-ONE FAMILY” уриан дор УНТЭ-ийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, ажилтнууд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа ур чадвараараа сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, дартс, е-sport гэсэн 6 төрөлд өрсөлдөнө.
Биеийн тамир, спортоор дамжуулан хамт олны дунд аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулах нь сэтгэл, оюун болон бие бялдрыг сэргээх, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг суулгах, хамт олны уур амьсгал, багаар ажиллах чадамжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтайг судалгаагаар тогтоосон байдаг.
Тэмцээн ирэх 7 хоногт эхлэх бөгөөд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан