Батзориг.Б У.Хүрэлсүх 2018.04.27 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сараас эхэлнэ

Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сараас эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаар  малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэв.

Үүнийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймаг, нийслэлийн Ажлын хэсгийг сайд нар болон Улсын онцгой комиссын гишүүд ахлах юм байна.

Гоц халдварт, халдварт болон паразитах өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж, хяналт тавих сум, дүүрэг хариуцсан Ажлын хэсэг ч байгуулахаар боллоо.  

Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлох орон болох зорилт тавьсан. Үүний тул мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малаа эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг орон даяар зохион байгуулах шаардлагатай гэж үзлээ. 

Өнгөрсөн оноос хойш өнөөг хүртэл 13 аймгийн 44 сум, нийслэлийн дүүрэгт гарсан шүлхий өвчний улмаас гэхэд л 15 мянга гаруй толгой малыг зориудаар устгасан байна. Нөхөн олговорт улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоогоор Архангай аймгийн гурав, Өвөрхангай аймгийн хоёр, Төв аймгийн нэг суманд хорио цээр тогтоогоод байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзорриг: