Эрдэнэ.С 2018.05.03 | Сайт: Zindaa.mn

С.Эрдэнэ: Ардчилсан хувьсгалын анхдагч 1500 хүнд орон сууц олгоход 70 тэрбум төгрөг шаардлагатай

С.Эрдэнэ: Ардчилсан хувьсгалын анхдагч 1500 хүнд орон сууц олгоход 70 тэрбум төгрөг шаардлагатай
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ 1990 оны  Ардчилсан хувьсгалын анхдагчдад орон сууц, тусламж, дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл санаачлан өргөн  барьж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон.

АН-ынхан Ардчилсан хувьсгал Монголын ард түмний тэмцэл  хэмээн тодотгож байгаа ч ардчилалд манлайлан оролцсон 1500 орчим анхдагчид орон сууц олгох, тэтгэмж өгөхөөр хуулийн төсөлдөө тусгасан ажээ.

С.Эрдэнийн хэлснээр 40-45 м2 орон сууц эсвэл мөнгийг нь өгөхөд 70 тэрбум төгрөг, нийгмийн халамжид жилд таван тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулах юм байна. Ардчилсан хувьсгалын 1500 анхдагч хууль батлагдсаны дараа нэмэгдэх, хасагдах нь улам тодорхой болох аж. Орон сууц түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг  анхдагч, хэрэв нас барсан бол эхнэр, нөхөрт нь өгнө.

Үр хүүхэд, ач, зээд нь олгохгүй юм байна. Энэ талаар АН-ын гишүүд юу хэлэв. Ж.Батзандан “Нийгмийн айдсыг үргээж боссон гайхамшигтай баатрууд. Нэг намын системийг олон намын тогтолцоонд шилжүүлсэн баатруудаа хайрлаж хамгаалахаас аргагүй. Ардчилсан хувьсгалын тэмцэл ард түмний тэмцэл байсан.

Л.Болд , 1990 оны тэмцлийг хувьсгал биш гэдэг. Ардчиллын анхдагчид хувьсгал хийдэг хүний хувь тавиланг амссан. Ахмад дайчдад бүгдэд нь орон сууц өгч л байсан. Түүх гэхээр ном, сонин биш. Түүх бол амьд хүн байдаг гэсэн байр суурь илэрхийлж байв.

А.Эрдэнэ