2018.05.03

Гишүүдийн санал өгөх, ирцийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэдэг болно

УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудал сүүлийн жилүүдэд байнга олны анхаарлыг татах болсон.Үүнтэй холбоотойгоор Төрийн ордонд “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн  Л. Оюун-Эрдэнэ:  УИХ-ын гишүүн  бол хөдөлмөрийн цагаар гэрээ байгуулж ажиллаж байгаа төрийн албан хаагч юм. Тиймээс хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой.  Парламентийн гишүүдийн халдашгүй дархан байдал нь хурал таслах, гэмт хэрэгт холбогдох, гэх мэт асуудалд хуулийн цаана байна гэсэн агуулгаар биш. Парламентийн гишүүдийн бүрэн эрх бол хэцүү зүйлд өөрийнхөө байр суурийг илэрхийлэхэд хууль хяналтын байгууллага албаар хэн нэгнийг саатуулах гэж оролдвол, түүнийг нь хамгаалах гэсэн агуулгаар гарсан хуулийг манайхан хялбар байдлаар ашигласаар байна. Энэ нь олон нийтийн дургүйцлийг  хүргэж байна.