У.Хүрэлсүх 2018.05.04 | Телевиз: UBS

Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018 өдөрлөг боллоо

МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрийн хүрээнд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, нийгмийн идэвхийг сайжруулах зорилготойгоор 70 орчим байгууллага оролцсон байна.

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:  Бид сахилга, хариуцлага дэг журам болон зохион байгуулалтад анхаарч,  эдийн засаг, ААН-ээ өөд нь татах ёстой. Эдгээр ажлыг Засгийн газар хийж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ажиллаж байна.  Ажилгүйдэл, Ядуурал, Архидалт, Гэмт хэрэг гэсэн дөрвөн зүйл бол бидний дайсан юм. Бид энэ дөрөвтэй тэмцэх ёстой.