Д.Сарангэрэл 2018.05.09 | Телевиз: TV5

Эрүүл мэндийн сайд Баянхонгор аймагт ажиллаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Баянхонгор аймагт ажиллаж, иргэд эмнэлгийн ажилчидтай уулзлаа. Иргэдийн зүгээс Эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлж, орон нутагт бүтээн байгуулалтын бодит ажил хэрэгжүүлж байгаад таатай хандаж байна.  Мөн Баянхонгор аймагт хүүхдийн 50 ортой эмнэлэг баригдахаар  энэ оны улсын төсөвт сууса. Энэ эмнэлгийн шав тавих ёслолд эрүүл мэндийн сайд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 3.5 тэрбум төгрөг төсөвт суусан. Энэ барилгын шавыг лам хуврагууд болон эмнэлгийн байгууллагын төлөөлтэйгээ хамт тавьсандаа баяртай байна. Тус хүүхдийн эмнэлэг байгуулагдсанаар хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ ихээхэн ойртоно. Баянхонгор аймгийн хүрээнд эмнэлгийн хүрэлцээ бага байна. Амбулаторыначаалал өндөр байгаа тул Амбулаторийн эмнэлэг барих шаардлагатай гэж бид үзэж байна.