Ерөнхий сайдын томилолт Баянхонгор аймагт үргэлжилж байна
2018.05.08

Ерөнхий сайдын томилолт Баянхонгор аймагт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан томилолт Баянхонгор аймагт үргэлжилж байна.

Ерөнхий сайд аймаг, орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа юм. Мөн Засгийн газраас хэрэгжvvлж байгаа малын өвчнөөс урьдчилан сэргийлэх жилийн арга хэмжээний нээлтийг тус аймагт хийв.

Аймгийн Засаг дарга “Манай аймагт хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvдэд нийт иргэдийнхээ өмнөөс талархаж байна, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газрын бодлого, ажил арга хэмжээ болгож байгаад баярлалаа, Засгийн газрын бvхий л бодлого, зорилтыг манай аймаг хэрэгжүүлж ажиллахад хичээх болно. Мөн манай аймаг ХАА, МАА-н салбарыг голчлон хөгжүүлж ажиллана” гэв.

Засгийн газраас тус аймагт иж бvрэн трактор, гар трактор, хонь, ямаа хяргах төхөөрөмж, малын вакцин, хvн эмнэлгийн хоёр автомашин гардуулав6

Аймаг, орон нутгийн удирдлагуудтай өргөтгөсөн хуралдаан болж байна.