Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат
2017.06.05

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Баянхонгор аймагт ажиллав

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Баянхонгор аймагт 3 дахь өдрөө ажиллаж байна. Тэрээр эхний өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим тасаг, нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, эмч эмнэлгийн ажилчидтай санал солилцох ууулзалтыг зохион байгууллаа. Мөн эрүүл мэндийн парк шинэчлэлийн хүрээнд сумдад түргэн тусламжийн автомашин гардуулсан, Элэг бүтэн монгол хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаатай холбогдуулан ажлын явцтай танилцлаа.