Д.Тэрбишдагва 2018.05.12 | Телевиз: МН25-р суваг

Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын ажлын хэсэг 6-р сарын 20 гэхэд дүгнэлтээ гаргаж амжих уу?

 Оюутолгойн гэрээний асуудлыг судлах  УИХ-ын ажлын хэсгийн ахлагчдыг  шинээр томилж, бүрэлдэхүүнийг нь өргөтгөөд байна.  Ажлын хэсгийн шинээр томилогдсон ахлагч Д.Тэрбишдагва гишүүний зүгээс  ямар зарчмыг барьж ажиллах талаар нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:  Энэ гэрээ хэлэлцээр бол Жи 20-ын хэмжээнд энэ гэрээ хэлэлцээр хийгдэж чадаагүй гэж үзэж байна.  Санаатай, санаандгүй алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь, үе үеийн Засгийн газрууд УИХ-аас өгсөн чиглэлийг барьж ажиллаагүй шалтгаанууд бий.  Энэ ямар шалтгаантайг гэрээ, хэлэлцээрийн ажлын хэсэг гаргаж ирнэ байх. Мөн Засгийн газар алдаа, оноогоо цэгнэн ширээний ард суух ёстой.  Зөв дүгнэлт гаргахын төлөө манай ажлын хэсэг ажиллах болно.  6-р сарын 23 гэхэд бид амжих уу? үгүй юу? Гэдэг нь эргэлзээтэй байна.  Дэд ажлын хэсэг бол маш сайн ажиллаж байна.