2018.05.02

Оюутолгойн асуудлаар УИХ-аас гаргасан ажлын хэсэг Засгийн газрын дүгнэлтийг хүлээж байна

Оюутолгой хэсэгт алдаа гарсан эсэхийг шалгуулахаар УИХ-ын дарга М.Энхболд нэр цохон томилсон.  Энэ ажлын хэсэгт 5-р сард багтаан тайлангаа орлон нийтэд мэдээлэх ёстой ч энэ сарын 23-ны өдрийг хүртэл түр ажилгүй байх юм байна. Учир нь Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:  Засгийн газар  болон бүх яамд хамтарсан 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг маань 5-р сарын 23-ныг хүртэл Засгийн газрын дүгнэлтийг хүлээж байна. Дүн мэдээгээ гаргасны дараа хариуцсан ажлын хэсэг нь Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтраад, гарсан дүн мэдээнд нь ахиж анализ хийгээд 6-р сарын 20-ны орчим УИХ-ын чуулганд танилцуулна.