Бат-Эрдэнэ.Б Оюун-Эрдэнэ.Л 2018.05.14 | Телевиз: МН25-р суваг

Хэнтий аймгийн залуучуудын “Алтан цом” спортын V их наадам боллоо

 Хэнтий аймгийн залуучуудын дунд “Алтан цом” спортын V их наадам МУБИС-ийн биеийн тамирын их сургуульд боллоо.  2013 оноос хойш зохион байгуулагдсан энэхүү спорт наадамд Хэнтий аймгийн 20 сумын 700 гаруй тамирчид оролцсон байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тус тэмцээн нь оюутан залуусыг биеийн тамирын спортоор хичээллэх, баг хамт олноор ажиллах чадвартай болгох  зорилготой.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:  Хэнтий аймгийн нутгийн зөвлөл санаачилга гаргаж байгаа залуучуудаа дэмжиж ажиллаж байна. Мөн бид нутгийн зөвлөлийн нэрэмжит сорилго тэмцээнүүд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тус уламжлалт тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багийг Улаан-Үүдэд очиж, нөхөрсөг тоглолт хийх эрхийн бичгээр шагнана.