У.Хүрэлсүх Ж.Энхбаяр 2018.05.21 | Телевиз: МҮОНТВ

Малын удмын сангийн үндэсний төв 6-р сард ашиглалтад орно

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан, Сэлэнгийн бүсэд ажиллахдаа 2013 онд барилгын ажил нь эхэлсэн малын удмын сангийн үндэсний төвийн нөхцөл байдалтай танилцлаа. Тус төв нь 6-р сард ашиглалтад орох юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энд амьдрах газар байхгүй байна. Тиймээс төрийн орон сууцны корпораци, барилгажилт санхүүжилтээс энд ажиллах эрдэм шинжилгээний ажилчдын шилжин суурьших орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухаангүйгээр хөдөө аж ахуй хөгжихгүй.