2018.05.22

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойрогтоо ажиллалаа

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойрогтоо ажиллалаа.

Гишүүн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхэд багачууддаа бэлэг өгч, спортын арга хэмжээ зохион байгуулсан юм. Тойргийнх нь  хүүхэд багачууд  чөлөөт бөхөөр хичээллэж Улсын аварга шалгаруулах тэмцээн, Азийн аваргад амжилттай оролцож медаль хүртсэн амжилтыг гишүүн дэмжиж, урамшууллаа. Хүүхдүүдийн амжилтыг нь улам ахиулах зорилгоор “Өлзийтийн цом” чөлөөт бөхийн тэмцээнийг санаачлан зохион байгуулжээ. Гишүүн  “Өлзийтийн цом” тэмцээнээ жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.  

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат спортын амжилт үзүүлсэн хүүхдүүдийг урамшууллаа


Мөн Хашаат суманд ажиллаж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан тус сумын 700 гаруй хүүхдэд гарын бэлэг гардууллаа. Ж. Мөнхбат гишүүн Хашаат сумын иргэдэд ирэх хичээлийн шинэ жилээс өмнө тус сумын сурагчдын сургалтын орчныг сайжруулна. Бас Соёлын төв барих 1.5 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт суулгасан таатай мэдээг  дуулгалаа.  

Хашаат сумын цэцэрлэгийн өргөтгөл шинээр баригдлаа

Мөн ТИКА олон улсын байгууллагын тусламжтайгаар хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийг шинээр барьж, эмнэлгийн бохирын асуудлыг шийдсэн зэрэг хэд хэдэн томоохон ажлыг Хашаат суманд амжуулсан байна.