2018.02.19

Архангай аймгийн аварга болон улсын аварга малчдад шагналыг нь гардууллаа

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг сар шинийн босгон дээр Архангай аймагт томилолтоор ажиллахдаа улсын аварга малчны болзол хангасан болон аймгийн аварга малчин болсон нэр бүхий малчдад шагналыг нь гардуулжээ. Аварга болсон малчид жил дараалан мал сүргээ өсгөж үржүүлэн, үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч ажиллажээ.

Улсын аварга малчин А.Шаравсамбуу: Зун гандуудуу байсан бол өвөл нь сайхан дулаахан болж байна. Бэлчээр хомсдуу байснаас өвөл 3 отор нүүдэл хийлээ. Ах нь 7 хүүхэдтэй, 16 настайгаасаа эхэлж мал маллалаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 2017 оны мал тооллогын дүнгээр 5 сая 380-аад мянган толгой мал тоолуулсан. Улсын хэмжээнд гуравдугаарт бичигдлээ. Малын бүх төрөл өссөн амжилттайгаар тахиа жилээ үдлээ. Архангай аймгаас 2017 оны улсын аварга малчнаар 12 хүн тодорч, 1 малчин улсын хошой аварга малчнаар тодорлоо.