2018.02.19
Нийт аймгуудад өвөлжилт хүндэрч байна
Өнгөрсөн жил зуншлага тааруу байснаар өвөлжилт нийт аймгуудад хүндэрчээ. Жишээ нь Архангай аймгийн 19 сумын 16 нь өвөлжилт хүндэрсэн, зудтай болон зудархуу байна.
Монгол орны хувьд өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага тааруу өвсний гарц муутай байсан нь өвөлжилт хүндрэх шалтгаан болоод байна. Өвөлжилт хүндэрсэн сумдад цаст тал газартаа 20-45 см, гуу жалга хэсэгтээ 90-110 см-ийн зузаантай байгаа учраас малын бэлчээрлэлтэд хүндрэл үүсээд байгаа аж.