Занданшатар.Г 2018.05.25 | Телевиз: МҮОНТВ

Засгийн газар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын чуулганаар эдийн засгийн  форумын үеэр хөндсөн гурван асуудлыг хэлэлцсэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Төрийн өмчит компаниудыг хувьчлах , Том төслүүдийг эхлэх, Хөрөнгө оруулалтын татах хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина. Ингэснээр төр бол санхүүгийн хүнд нөхцөлд мөнгө гаргахгүйгээр төмөр замын ажлыг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. “2018-2021” оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталсан.  Мөн газрын тос барих үйлдвэр, төмөр замын төслүүд, Эрчим хүчний цахилгаан станцын төслүүд, нэгдсэн бодлого болгон зангидаж байна.