2018.05.07

ОХУ-аас 400 сая ам доллар зээлж, төмөр замд оруулна

ОХУ-аас 400 сая ам доллар зээлж, төмөр замын салбарт зарцуулахаар болсон байна. 1000 гаруй ачааны зүтгүүр вагон шинээр авахаас эхлээд, эвдэрсэн 80 гаруй төмөр замыг шинэчлэхэд энэ мөнгийг зарцуулахаар болжээ. Энэ талаар Зам тээврийн сайд Ж. Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Зам тээврийн сайд Ж. Бат-Эрдэнэ:  “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаад эхэлсэн. Бидний тооцоолсноор одоо байгаа төмөр замаа үргэлжлүүлээд тавих хөрөнгийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК хоёр юм уу? гурван жилийн хугацаанд нөхөх хэмжээний ашиг олно. Тиймээс бид зээлэнд түшиглээд төмөр замаа тавих, ирээдүйнхээ орлогоор төлөх байдлаар зохицуулалтыг хийхээр ажиллаж байна.