2011.04.20

Д.Тэрбишдагва гишүүний нэрэмжит “11 дэх хавраа үдье” аян болно

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Биеийн тамир спортын хороо, Залуу багш нарын холбоо,  УИХ-ын гишүүний ажлын алба хамтран Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын нэрэмжит  “11 дэх хавраа үдье” аяныг  дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл сарын хугацаанд  зохион байгуулах ажээ. Төрийн түшээд, албан байгууллага, сургууль, багш, эцэг, эх, сурагчдын уялдаа  холбоог сайжруулах,  хот, дүүрэг, сургуулийн орчноо тохижуулах, бүтээлч үйл  ажиллагааг  хөгжүүлэх, хамт олонч үзлийг бий болгох зорилгоор энэхүү аяныг эхлүүлж байгаа юм байна. Цаашид  Д.Тэрбишдагвын нэрэмжит “11 дэх хавраа үдье” арга хэмжээг уламжлал болгон жил бүр явуулна. Энэ хүрээнд дүүрэг, байгууллага, сургуулийн орчинд зүлэг, мод тарьж нэрэмжит талбай, төгөл бий болгох, “Багш шавь” гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах, “Дүүргийн хөгжилд миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан шалгаруулах, “ “2011 оны бүтээлч ажил” хийх зэрэг олон шинэлэг зүйлийг ажил хэрэг болгох  ажээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.