Н.Амарзаяа Д.Тогтохсүрэн 2018.06.14 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын дэгийн тухай хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэнэ

УИХ-ын дэгийн тухай хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаанаар х Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 14 гишүүн санаачилж энэ сарын 08-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.


Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэж тодорхой үр дүн гарахУлсын Их Хурлын гишүүний хариуцлага нэмэгдэх, олон нийт сонгосон гишүнийхээ чуулганд оролцсон байдал, ирцийн мэдээтэй танилцах, мэдээлэл авах боломж бүрдэнэ, улмаар хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Эрдэнэбат, Л.Болд, Ж.Батзандан, М.Билэгт,  Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Харин төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлсэнгүй.

Нэр бүхий гишүүдийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанаас дэмжсэн тул хоёр хуулийн төслийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж, хугацаатай үүрэг өгч ажиллуулахаа Улсын Их Хурлын дарга хуралдааны төгсгөлд мэдэгдлээ.