УИХ-ын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт гишүүн зарим асуултыг асуулаа. Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариулт өглөө. М.Билэгт Энэ 28 жилийн хугацаанд хууль тогтоох дээд байгууллагад ажилласан УИХ-ын гишүүд маань ёс зүйн хувьд үнэхээр дорж байдалд орсон байна. Арга буюу үүнийг хуулиар тогтоох барих гэж өнөөдөр хууль ярьж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн болохоос нь өмнө тавих шалгуурын нь сайжруулах хэрэгтэй. Үнэхээр харамсалтай байна. Яг энэ улс төрчдийг дагаад, хариуцлагагүй, ёс зүйгүй, ичих булчирхайгүй болгож байна. Хойч үелдээ бид үүнийг зааж байна. Манай улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгаар өгч, гүтгэдэг. Үүнийг хэрхэн шийдэх юм бэ?
ИХ-ын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдээс хоёр төсөл өргөн баригдаад байгаа бөгөөд тэдгээр төслүүдийг нэгтгэж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Иргэдийн итгэл хүлээж сонгогдсон хүмүүс өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлах ёстой. Ийм байхад заавал хууль гаргах хэрэг байна уу? гэж өмнө нь хэлж байсан. Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр байнга хэлсний үр дүнд ирц цагтаа бүрддэг болсон байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шүүдээ. Сая Д.Тэрбишдагва гишүүн хэлж байна "гишүүдэд сургалт оруулж байя" гэж. Би бас үүнтэй санал нэг байдаг хүн. Намрын чуулганаар Улс төрийн намын тухай хууль хэлэлцэх юм байна. Тэгэхээр энэ хуульд нэр дэвшигчдийн шалгуурын сайжруулах байхаа. Мөн Хуулийн ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ гэдэг ойлголтыг тайлбарлаж өгөөч. Түүний асуултад Д.ЛҮНДЭЭЖАНЦАН гишүүн хариулт өглөө.
УИХ-ын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдээс хоёр төсөл өргөн баригдаад байгаа бөгөөд тэдгээр төслүүдийг нэгтгэж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус ажлын хэсэгт ажиллаж байгаа. тэрээр "УИХ-ын гишүүн бол ёс зүй, ёс суртахуун, хууль гэсэн гурван зүйлийг мөрдөх ёстой. Харамсалтай нь манай гишүүдэд эдгээр нь алга. Тэр дундаа олон жил сонгогдчихсон гишүүд юмаа мартана. Ирцээ бүрдүүлэхгүй, хүний өмнөөс кноп дардаг байдалтай" байна хэмээн шүүмжлэлтэй хандсан юм.
УИХ-ын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүн хуулийн заалтад зарим заалтыг нэмэж оруулж болох эсэхийг асуусан юм. Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариулт өглөө. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж 14-21 хоног УИХ-ын гишүүдэд хичээл заамаар байгаа юмаа. Үүнд Монгол улсын түүх, соёл, ёс зүй, УИХ-ын гишүүний төлөөлөл, манлайллын асуудлаар. Үүнийг энэ хуульд тусгаж болох уу? Хүмүүсийг юм мэдэхгүй гэж хичээл номонд суулгах гээд байгаа юм биш. Насаараа төрийн ажил хийсэн, түүх судалсан хүмүүсээр хичээл заалгуулаад, хууль эрхзүйгээ заалгуулаад явахад парламент ёсонд хэрэгтэй л юм л даа. Түүний асуултад Д.Лүндээжанцан хариулт өглөө
УИХ-ын чуулганаар Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Чуулгын дэгтэй холбоотой 2 хууль өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй 16 гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж байгаа билээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын дэгтэй холбоотой учраас манай гишүүд их анхааралтай авч хэлэлцсэн юм байна лээ. Манай энэ Их хуралд сайн зүйлс бий. Тухайлбал, ирц цагтаа бүрддэг болсон байна. Ард түмнээс сонгогдсон гишүүнтэй хариуцлага тооцно гэдэг маш хэцүү л дээ. Гэхдээ хурууны хээгээр санал өгдөг болчих юм бол маш том дэвшил гарна. Энэ намрын чуулганаар эхлээд хэрэгжээсэй гэж хүсэж байна. Яахав, Энэ хуулийг гаргахдаа жаахан улс төрчихсөн юм. "Чуулгандаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татна" гэж. Энэ төсөл дээр Үндсэн хуулийг хэлэлцэх дэгт өөрчлөлт оруулахаар байсан. Би үүн дээр хардалт төрөөд байсан. Харин хассан байх шиг байна? ажлын хэсгээс асууя. Хэрэв хассан бол сайн байна. Бид Үндсэн хуулиараа оролдох хэрэггүй. Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хариулт өглөө