• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Их Хурал

Өргөн барьсан

Г.ТэмүүлэнSeddorj.RLodoisambuu.ChБ.БейсенЖ.БатжаргалУ.ОтгонбаярД.ПүрэвдавааБатсүмбэрэл.НAriunzaya.AЖ.Бат-Эрдэнэ

Өргөн барьсан огноо

2026.05.12

Бусад

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Бат-эрднэ 2026,05,14)
Өргөн барьсан: 2026.05.12

Байр суурь

Д.Энхтүвшин: Давхар дээл хууль хооронд зөрчил үүсгэж байна!

УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.Хуулийн төсөлд амлалт гэсэн шинэ нэр томьёо орж ирсэн. Тэгэхээр 16.11 дээр ЗГ-ын гишүүн нь УИХ-ын нэгдсэн, байнгын, дэд болон түр хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тодорхой хугацаатай хэрэгжих боломжтой амлалт үүрэг бүхий тайлбар чуулганы үед хэлчихээд тэр нь биелэгдэхгүй бол хариуцлага тооцох агуулгатай заалт бий. Гэтэл УИХ-ын тухай хуулийн 41.2 дээр УИХ-ын гишүүн нь нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдааны үеэр хэлсэн үгнийхээ төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хариуцлага хүлээхгүй гэдэг заалт бий. Тэгэхээр ЗГ-ын гишүүд бүгд давхар дээлтэй УИХ-ын гишүүд учраас энэ 2 хуулийн заалт чинь зөрчилдөж хэрэгжүүлэх бололцоогүй харагдаад байна. Үүн дээр тайлбар өгөөч!

2026.05.21

Ц.Мөнхтуяа: Хууль санаачлаад өргөн мэдүүлээд хав дарагддаг, үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.2026.04.10-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод хоёр тодорхой асуудлаар санал оруулж байсан.Нэг, Боловсролын байнгын хороог эргүүлэн ажиллагаанд оруулъя.Хоёр, УИХ-ын гишүүн хууль санаачлаад өргөн мэдүүлээд хав дарагддаг. Миний хууль ийм байдалтай жил гаруй боллоо.Үүнийг Дэгийн хуульд хэрхэн оруулсан бэ. Хууль санаачлагч ажлын хэсэгтээ орохгүй гэсэн заалт бий.Гэхдээ хууль санаачлагч ажлын хэсэгт орж ажиллах шаардлага бий. Улс орныхоо эрх ашигт харш санал гаргавал хариуцлага тооцно гэж Их Хурлын дарга ийм кэйсд намайг оруулж ярьсан. Миний хувьд улс орныхоо ирээдүйн төлөө боловсролд ДНБ-ний 7 хувьтай тэнцэх хөрөнгө оруулъя гэсэн санал хэлсэн. Улс оронд үймээн самуун дэгдээх асуудал яриагүй.

2026.05.21

Д.Рэгдэл: Төвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гаргахдаа Дэгийн хуулийн 71.5 заалтыг ашиглаж болох уу?

УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.Нэг. Олон чухал нэмэлт өөрчлөлтийн санал орж иржээ. Санал хураахыг биечлэн өгөх нь оновчтой шийдэл. Танхимд байхгүй гишүүдийг ирцээс хасчихаар, санал хураах ирц бүрдэхгүй бол яах вэ?Хоёр. Хүндэтгэн үзэх 4 шалтгаанаас бусад тохиолдолд ирэхгүй бол тасалсанд тооцох санкцууд явах юм байна. Зарчмын хувьд хариуцлагажуулах гэж буй санааг ойлгож байгаа ч хүндэтгэн үзэх шалтгааны нэг болох өвчтэй/эмийн чөлөөтэй/-г яаж тогтоох юм? Эмнэлэг очих бүртээ бичиг авчирч УИХ-ын даргадаа өгөөд байх уу? Үүнээс үүдэлтэй жижиг маргаан үүсэх юм биш биздээ?Гурав. Төсөв хэлэлцэх үед зарчмын зөрөөтэй саналаар төслийг орвонгоор нь эргүүлчихдэг. Үүнийг далайн дээрэмчний зарчмаар явж байна гэж ярьдаг. Хаана ямар мөнгө харагдана тэр болгоноос тасдаж авдаг, хөрөнгө оруулалтын зардлыг урсгал руу, урсгал зардлыг зураг төсөвгүй хөрөнгө оруулалт руу оруулах гэдэг. Үүнийг 71.5-аар цэгцэлж өгч байна гэж харж байна. Бүсийн хөрөнгө оруулалт гэж юуг хэлээд байна вэ?Дөрөв. Тухайн салбарын эрхлэх асуудлын хүрээнд хамруулах зардалд өөрчлөлт оруулна гэжээ. өсөв дээр салбарын зардал гэсэн зүйл байдаггүй санагдаж байна. Үүнийг мөн тодруулъя.Төвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гаргахдаа 71.5 заалтыг ашиглаж болох уу?

2026.05.21

Л.Соронзонболд: Гишүүд чөлөө авахдаа цахимаар хүсэлт илгээж болох уу?

УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Хуулийн төслийн 8-ын 4 дээр хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт санаачилсан болон төлөөлөх гишүүнийг оролцуулна гэжээ. Үүн дээр тодорхой хязгаарлалт тавихгүй байсан уу. Гишүүд тодорхой асуудлаар хуулийн төсөл санаачилж байгаа. Хэрэв ажлын хэсэгт 100 хувь орчихвол яах уу. ажлын хэсгээс хасагдсан тохиолдолд ажлын хэсгийг яаж сонгох вэ. 7:4 дээр ирээгүй тохиолдолд бичгээр хүсэлт мэдүүлэх гэж байна. Майлээр авна гэж нэмж болох уу? Цахимаар энэ асуудлыг шийдэж бас болно.

2026.05.21