УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийллээ.Орж ирсэн төсөл ойлгомжтой. Цагаан дээр хараар өдөр хоногийн тоо бол зөрөөтэй байгаа учраас өөрчлөөд явах нь зүйтэй. Нэг маргаантай зүйл нь ҮХЦ их суудлын хуралдаан зарлаж 64.2-ын дагуу дүгнэлт гаргаад ирэхэд УИХ түүнийг нь авч хэлэлцэх үү хэлэлцэхгүй юу гэдэг асуудал УИХ дээр маргааныг бий болгосон. ХЗБХ-гоор авч хэлэлцээд байгаа эсэх нь тодорхойгүй болчихоод Дэгийн хуулийн дагуу явж чадаагүй. Дэгийн хуулиар ҮХЦ албан тушаалтантай холбоотой дүгнэлт гаргасан бол холбогдох байнгын хороо хэлэлцээд явдаг. Үүнд УИХ өөрөө хариулт өгөх ёстой. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хууль дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсэг Дэгийн хууль чинь буруу байна, үндсэн хууль дээр өөрөөр заасан. Эхний 2 асуудлаар нь УИХ-д оруулна. Нөгөөдүүл нь дүгнэлт гаргана гэж байгаа учраас эргүүлэн татахад ҮХЦ-ийн 9 гишүүний гаргасан дүгнэлтийг УИХ авч үзэхгүй, шууд татагдах нөхцөл нь болно гэж оруулж ирсэн. Логикоор Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗГ-ын тэргүүн Ерөнхий сайд, УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөнийг шийднэ гэж байгаа юм. ҮХЦ-ийн 9 гишүүн шийдчих юм бол УИХ авч хэлэлцэхгүйгээр шууд огцруулах үндэслэл байгаа юм шигээр тайлбарлаж байсан. Би хувьдаа тэгж бодохгүй байна. Процессын асуудлаа Дэгийн хууль дээр байгаа ҮХЦ-ээс албан тушаалтантай холбоотой дүгнэлт орж ирэх юм бол УИХ авч хэлэлцэх эсэхийг нэг мөр тодорхой болгохгүй болбол цаашид муу партизан болох вий дээ гэсэн болгоомжлол байна.