• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Их Хурал

Өргөн барьсан

Хаянхярваа.Д

Ажлын хэсэг ахалсан

Л.Энх-Амгалан

Батлагдсан огноо

2018.06.29

Бусад

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Чуулганы хуралдааны 1/3-ийг тасалсан бол гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно)
Өргөн барьсан: 2018.02.09

Байр суурь

Ж.Мөнхбат: Энэ бол нийгмийн хүлээлтэнд хариулт өгсөн хууль

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүү Ж.Мөнхбат байр сууриа илэрхийллээ. Ж.Мөнхбат: УИХ-ын хурлыг хариуцлагажуулна, дэгээр зохицуулалт хийнэ гэж олон улсын жишигт нийцсэн энэ хуулийг дэмжиж байгаа. Нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, ёс зүйг сайжруулъя гэж их ярьж байна. Энэ бол нийгмийн хүлээлтэнд хариулт өгсөн хууль. УИХ-ын гишүүд өөрсдөө бодох хэрэгтэй. Төрийн ажилтан эсвэл компаний ажилтан өглөө 9 цагт ажилдаа ирэхгүй хоцорвол цалингаараа арга хэмжээ авахуулдаг. Гэтэл УИХ-ын гишүүд буюу төрийн эрх байгууллагад хууль баталж байгаа хүмүүс өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой. Хурууны хээгээр ирц өгөх асуудал бол зөв. Ардчилсан намын бүлгийн гишүүд өөр зүйл яриад байх юм. Энэ хууль батлагдсан өдрөөс хэрэгжээд явна Үүнээс өмнө чуулгандаа суудаггүй, тасалсан хүнд бол үйлчлэхгүй. Энэ хуулийг санаачлах үндэслэл нь УИХ-ын гишүүдээс л шалтгаалсан шүү дээ. АН-ын бүлэггүй болгох гэж санаачилж батлана гэсэн үг

2018.06.14

Ж.Ганбаатар: Хуулийнхаа хэрэгжилтэнд анхаардаг байх ёстой

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ. Ж.Ганбаатар: Намайг хууль өргөн барихад хуулиудын тухай хуулийг ягштал барихыг шаардлсан. Хоёр хэлэлцүүлэг хийж, тандан судалгаа хийсэн. Сүүлийн үед орж байгаа хуулиудыг харахаар Хуулиудыг тухай хуулийг барьж байна гэж харахгүй байна. Ямар хуулийг ягштал, ямар хуулийг өнгөц биелүүлдгийг ойлгохгүй байна. Хууль бол хууль л байх ёстой. Сайтан дээр ядаж 30 хоног тавьсан байх ёстой. Ард иргэдийн саналыг бас судалгаанд хамруулсан байх ёстой. Учир дутагдалтай зүйл байна. Бидэнд бол хууль хангалттай байна. Хэрэгжилтийн асуудлыг хүн болгон ярьж байна. Цаашдаа УИХ хуулийнхаа хэрэгжилтийн тал дээр дорвитой зүйл хийх хэрэгтэй байна. Хууль тайлбарладаг дунд шатны албан тушаалтан байхгүй байна. Журам юм уу, сайдын тогтоолыг л ярьдаг. Дунд шатны албан тушаалтны хаалгыг олон цагаар сахиж байсан хүний хувьд хэлэхэд журам, тогтоол хоёр л өөдөөс ярьдаг. Хууль ярьдаггүй.

2018.06.14

Л.Болд: УИХ өөрөө өөртэйгөө "ноцолдсоор" байгаад ард түмний өмнө нэр хүндээ алдаж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ -ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлдУИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах заалт оруулсан байгаа юм. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд УИХ Үндсэн хууль зөрчсөн, "цаг үрсэн" асуудлыг бид хэлэлцэж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. Зайлшгүй хэлэлцэх 30 гаруй хууль хүлээгдэж байна. Гэтэл бид өнөөдөр нэг гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх, цаашлаад УИХ-ын чуулганы хуралдааны дэг гээд "марзан" асуудал хэлэлцээд дуусаж байна. Ер нь бол УИХ өөрөө өөртэйгөө "ноцолдсоор" байгаад ард түмний өмнө нэр хүндээ алдаж байгаа юм шүү дээ. Тэгээд гишүүд нь УИХ ажлаа сайн хийж байна, Сайн хийхгүй байна гээд зэрэгцэж суучхаад яриад байдаг..УИХ ажлаа сайн хийхгүй иймэрхүү асуудлаар хамаг цагаа алдаад байгаагаас л болж нэр хүнд нь унаж байна. Өнөөдөр бүтэн өдөржин хэлэлцэж байгаа хуулиа хардаа. Гурван асуудлыг зохицуулж байгаа юм. Нэгдүгээрт нь, өөрийн биеэр хүрэлцэн ирснээр тооцно гэж байгаа: Өмнө нь гишүүд хуралдаанд өөрийн биеэр ирдэггүй гэсэн хуультай улс байсан юмуу...үүнийг хэрхэн нотлох вэ гэхээр картаа хийснээр, харин картаа сугалснаар тасалсанд тооцно. Ийм хачин зүйлийг зохицуулдаг хууль гаргаж болох уу. Хоёрдугаарт, хуралдааны дэг зөрчигддөг авах арга хэмжээний тухай 10 гаруй заалт байна. Хэрэгжих боломжтой нэг ч заалт алга. Манайд "хуралдааны дэг зөрчигчдөд авах арга хэмжээний тухай" хууль бий шүү дээ. Өнөөдөр би 5 дахь парламентчдаа сууж байна. Нэг ч удаа дэг зөрчигчдөд арга хэмжээ авч байгаагүй. Өмнөх хуулиа нэг ч удаа хэрэгжүүлж үзээгүй байж. Өнөөдөр дахин дэлгэрүүлж хууль гаргаад ямар хэрэг байна. Гуравдугаарт, Энэ Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хууль зөрчсөн хуулийг УИХ өдрийн бүтэн хэлэлцэж байна шүү дээ

2018.06.14

М.Билэгт: Улс төрчдийн увайгүй үйлдлээс болж ард иргэдийн итгэл алдарч байна

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асуулаа. М.Билэгт: 29 жилийн өмнө улс орныг сайхан болгоод өгнө гээд Ардчилсан нийгэмд шилжсэн. Гэтэл сайхан болгох нь битгий хэл улс төрчдийн увиагүй үйлдлээс болоод ард түмэн хэцүүдсэн. УИХ-ын гишүүн гэдэг бол ёс суртахуун, хариуцлагаараа дээд түвшинд хүрсэн гэдгээ ард түмэнд нотолж, харуулсан хүн байх ёстой. 30 жилийн өмнө ард түмэн УИХ-ын гишүүн байтугай, тухайн байгууллагынхаа даргад итгэдэг, хүндэтгэдэг байсан. Тэр үед сумын засаг дарга, байгууллагын дарга ч бай ард түмэндээ, ажилчиддаа сэтгэл гаргаж, хамт олондоо хүндэтгэл хүлээсэн хүмүүс байсан. Гэтэл сүүлийн 20 гаруй жил улс төрчдийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч монголын нийгмгийг эмх замбараагүй байдалд оруулсан. Тухайн хүн өөрийнхөө хүн чанаргүй, ёс суртахуунгүй үйлдлээ ичих булчирхайгүйгээр далдалж, худлаа хэлж чаддаг дадал, мэргэжил эзэмших хэмжээнд залуусыг аваачсан. Ард иргэд улс төрчдийг үзэн яддаг, төрдөө итгэхээ больсон байдалд хүргэсэн. Ёс суртахуун унах тутам түүнийг нөхөх гэж хууль гаргаж ирж байна. Арга буюу ийм хууль оруулж ирж байна. Хуульчлахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа нь ичгэвтэр байна. Энэ байдлаараа байх юм бол хойч үедээ юу үлдээх юм бэ? Ёс суртахуунтай, хариуцлагатай нийгэм байгуулж өгөх үүрэгтэй. Д.Хаянхярваа даргаас энэ бодолтой нэг байна уу гэж асууя. Д.Хаяхярваа: М.Билэгт гишүүний хэлж байгаа зүйл үнэн. Улс төр гэдэг нэрийн дор, нам эвслээ муу муухай зүйлээс хамгаалж, хаацайлахын тулд сүүлийн үед элдэв арга хэрэглэдэг болсон. Бие биенийгээ гутаан доромжилдог болсон. Хийгээгүй зүйлээр нь сонин, хэвлэлээр гүжирддэг болсон. Энэ мэт явсаар Монгол Улсад улс төрчдийн нэр хүнд унасан. УИХ-д чуулгандаа сууж, хэлэх үгээ хэлж, хуулийн хүрээнд явуулж чаддаг, сахилга хариуцлага, дэг журамтай, аливаа хууль бус үйлдлээс зайтай явж чадвал төрийн нэр хүнд, улс төрчийн нэр хүнд эргээд өснө. М.Билэгт: УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байгаа, ард түмний өмнөөс сайн хууль баталж, хууль эрх зүйн орчныг сайжруулна гэж амлаад гарж байгаа хүмүүст тавих босгыг өндөр болгох хэрэгтэй. Хуулиар босгыг нь өндөрсгөхгүй бол аргагүй болсон байна.

2018.06.14

Ё.Баатарбилэг: УИХ дэггүй болчихоод энэ хуулийн төслийг хэлэлцээд байгаа биш

Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ -ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах заалт оруулсан байгаа юм. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Хуулийн төслийг дэмжиж байна. УИХ дэггүй болчихоод энэ хуулийн төслийг хэлэлцээд байгаа биш. Харин ч энэ УИХ сайн ажиллаж байгаа гэж үзэж байна. Өчигдөр, уржигдар хоёр өдөр Ази, Номхон далай 10 гаруй улсын 40 гаруй парламентын төлөөлөгчид УБ хотод ирж, өндөр хэмжээний зөвлөгөөнийг зохион байгууллаа. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч, ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар энэ арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж чадсан. УИХ-ын дарга, ажлын хэсгийн гишүүд, тамгын газрын ажилчиддаа талархал илэрхийлж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд өөрсдөө "УИХ-ын ажлаа муу хийж байна" гэж хэлээд байдгийг би ойлгодоггүй. Тэдгээр гишүүд өөрсдөө хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Энэ тал дээр тодорхой заалт энэ төсөлд бий юу? Нөгөө талаараа санал өгөх хүний кноп дарахгүй байх, ирц идэвхээ сайжруулах дээрээ энэ хуульд дэг учраас сайн тусгаад өгөх хэрэгтэй. Мөн хууль батлах, хуулийн хэрэгжилтийг шалгах тал дээр хугацааны асуудал бага байдаг. Үүнийг төсөлд хугацааг нэмэх тал дээр анхаараарай. Мөн ажлын хэсэг байгуулагддаг, гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэгт ордог. Харийн ажлын хэсгийнхээ хуралд ирдэггүй. Үүнийг мөн хуулийн төсөлд анхаарч тусгаарай.

2018.06.14

С.Чинзориг: Ердийн журмаар батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлээд явах боломжтой юу?

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа. С.Чинзориг: Хэрэгжиж эхлэх хугацаагаа яаж тооцож байна? Үндсэн хуультайгаа уялдуулах асуудал байна. Үндсэн хууль хэлэлцсэний дараа хэрэгжүүлэх юм уу? УИХ-ын гишүүн хууль санаачлах үндсэн ажлаа хяналт шахалтгүйгээр л хийх ёстой. Байнгын хорооны, бүлгийн хуралдаандаа суугаад хууль хэлэлцэх үүрэгтэй. Гэтэл асуудал шийдэх биш өөрсдөө асуудал болж байгааг Дэгийн тухай хуулийн өөрчлөлт оруулах замаар шийдэх зарчмыг дэмжиж байна. Үндсэн хуультайгаа яаж уялдуулах вэ? Цаашдаа С.Бямацогт гишүүний хуультай хамтатгаад явах уу? Д.Хаянхярваа: Батлагдвал ердийн журмаар баталсан өдрөөсөө хэрэгжүүлээд явах нь зөв гэж үзэж байгаа. Нийт чуулганы гуравны нэгийг тасалсан бол эргүүлэн татна гэдгийг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэх юм бол энэ асуудлыг орхиод бусдыг нь батлаад явж болно. Хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх асуудал. С.Бямбацогт гишүүн нарын хуультай хамтатгаад явах боломжтой.

2018.06.14