Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хууль батлагдвал УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулж болох эрх зүйн орчин бүрдэнэ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Манай УИХ-ын дарга Спийкер гэдэг сонгодог утгаасаа хальсан. Хуучин ардын их хурлын хэв шинжийг хадгалсан байдлаар явж байна. УИХ-ын даргыг өөрчлөх асуудал энэ хууль батлагдаад М.Энхболд даргыг дараагийн хүнээр сольсноор хязгаарлагдахгүй. Үе үеийн намын дарга нар УИХ-ын даргаар ажиллаж гүйцэтгэх засаглал болон Парламентын үйл ажиллагаа хослуулан удирдаж байсан. Жишээ нь 2004 онд МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга болсон. Мөн З.Энхболд дарга ч АН-ын дарга байхдаа энэ албыг хашиж байсан. Эндээс УИХ-ын даргын албан тушаал гэдэг бол сонгодог парламенттай улс орнуудад Спийкер бус институци гэдэг хэв шинж нь хадгалагдсаар ирсэн. Хуулиудаар эрх мэдэл нь нэмэгдсэн. Энэ асуудлыг оройлж дугарсан хүний хувьд энэ институци хэв шинжээс нь салгая. УИХ-ын хуулийн ажлын хэсгийг дарга өөрөө шийддэг. Томилгоо ч УИХ-ын дарга санал оруулдаг. Энэ тогтолцоог өөрчилж сонгодог парламентын хэв шинжрүү явах ёстой гэж үзэж байна. 1992 оны Үндсэн хууль батлагдахдаа зөвлөлүүдийн засгийн хэв шинжийг агуулсан. Тиймээс энэ институци хэв шинжийг өөрчлөх замаар Төрийн байгуулалтын байнгын хороо хууль шинэчилж санал оруулж ирэх үү? Мөн энэ парламентаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх үү? Ард түмний санал асуулгаар хэлэлцэгдэх үү?” Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариуллаа.
Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хууль батлагдвал УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулж болох эрх зүйн орчин бүрдэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2 шаттай байдаг. Бүх ард түмнээс болон УИХ-аас. Засаглал бол хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэсэн. Хууль тогтоох засаглалыг өнөөдөр асуудлыг дэгийн тухай хуулиар шийдэх эрхтэй ерөнхийлөгчтэй болсон учраас бид ч гэсэн ерөнхийлөгчийн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох эрхийг хуульчлах ёстой гэж үзэж байна. Бүх ард түмний санал асуулга явуулах гэж хэрэгждэггүй хууль бий. Энэ хуулийн дагуу УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон тухай санал асуулга явуулж байх. Дархлагдсан ерөнхийлөгч гэж байхгүй. Ерөнхий сайд ч мөн адил. ТББХ-оор нэг гишүүн сайдад хариуцлага тооцох заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Тэгвэл 1, 2 эсвэл 19 гишүүн яагаад сайдад хариуцлага тооцох асуудлыг ярьж болдоггүй юм бэ? Өнөөдөр хэн чанга ярьсандаа бус хэн үнэн ярьсандаа цэг тавигдана. МАН-ынхан ингэж төрийг залхааж, ядрааж, ард түмнийг талцуулах хэрэггүй. Нэг ярьсан зүйл дээрээ байцгаа. Нэг л шийдвэр гарга. Анхандаа дарга минь та ерөнхийлөгч бол гэж гүйцгээсэн мөртлөө өнөөдөр энэ хүн МАНАН-ийн толгойлогч гээд явж байна. Одоо энэ хуулиа хурдан батлаад цагаан сараас өмнө энэ асуудлаа шийдээд яваарай. Харин дараа дараагийн хуулиа оруулж ирээрэй. Дархлагдсан хүн гэж байхгүй шүү.”
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Хууль бол хэлэлцэгдээд батлагдаад явна. УИХ-ын дарга нь ажлаа өгөөд явна биз. Үүний цаана та нарын яриад байгаа МАНАН, мафижсан бүлэглэл энэ тэр чинь ил гарах ёстой. О.Баасанхүүгийн хэлээд байгаа нэг зүйлийг би дэмжиж байна. Аливаа юм хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Одоо байгаа явдал бол эрх мэдэл булаацалдаж байгаа зүйл шүү. МАН-ын 65-ын дотоод асуудал шүү. Үүнийгээ жагсаал цуглаан, бүлэглэл, мафи болгож та нар хувиргасан. Юмны үнэн зөвийг хууль тогтоодог. Цаг гаргаж МАНАН, 60 тэрбумын асуудлыг хэдүүлээ яримаар байна. Үнэн зөвийг тодруулмаар байна. Парламентын дархлаа үнэхээр хэцүү боллоо. Дандаа бид олонхи байхгүй. Дараагийн парламент энэ хуулиар нэг нэгнийгээ таалагдахгүй байна гээд л унагаад байдаг, огцруулаад байдаг бол яах вэ? Тийм болдоггүй юм бол УИХ-ын даргын томилдог энэ тэр эрх мэдлийг нь хязгаарлаад авчих хэрэгтэй.”
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “40 буюу түүнээс дээш олонхи нь даргын асуудлаа оруулж ирвэл нам нь даргаа тавьлаа, Ерөнхий сайдаа мөн намын даргаа томилсон гээд олонхи ажлаа хийх багаа бүрдүүллээ гэж хүлээж байсан. Гэтэл одоо 2 нэг засгийн газраа огцруулаад, дараагийнхийг нь огцруулах санал гаргаад, одоо УИХ-ын дарга нь таалагдахгүй байна гээд огцруулах тухай ярьж байгаа нь асуудал буруу нь МАН-д байна. Төрийн алба тоглоом биш. Тиймээс би хувь хүний хувьд одоогийн 65-ын эрхэлж байгаа асуудлыг бид зоргоор нь хүслээр нь яваад байна. Ард түмэндээ хандсан эрх мэдлээ хэрэгжүүлмээр байна. Утаа, орон сууц, зээл гэх мэтийг яриад суусан бол дээр байлаа. Харамсалтай нь нэг хүнийг солиод сайхан болно гэсэн бас л худлаа. Албан тушаалын хэнээрхэл та нарт байгаа нь миний зэвүүг хүргээд байна. Би бол МАХН-ын дарга Н.Энхбаяртай хэрэлдээгүй, мууг нь үзээгүй. Харин та нар 60 тэрбумаар бүгд л хүнээ томилсон. Шалгая гэхээр хэн нь ч хөдлөхгүй байна. Би хүн биш Бурханд шүтэж явдаг. Та нарын энэ шившигтэй үйлдлийг хараад ичээд байна. Бүх юм шүүгдэнэ. Нууц бүхэн ил болно.”
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Аль ч албан тушаалтан огцордог байх ёстой. Дэлхийн жишиг. Ерөнхийлөгчийг эгүүлэн татах, Ерөнхий сайд кабинетээрээ огцорч болдог. УИХ-ын даргын хувьд өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгддөг гарц байна. УИХ-ын дарга бол дэлхийн парламентын жишгээр аль нэг сонирхлыг төлөөлөх ёсгүй. Намаасаа түдгэлздэг жишигрүү явах ёстой. Засгийн газраа огцруулах бичигт өөрөө гарын үсэг зурдаг ийм жишиг дэлхийн түүхэнд байхгүй. Парламентын дархлаатай асуудлууд үүсч магадгүй. Хувь хүнтэй холбоотой хууль батлах нь буруу болж магадгүй. Тэгвэл УИХ-ын даргад одоо ч өргөдлөө өгөх боломж байгаа. Ардчилал бол олонхийн засаглал. Цөөнхдөө хүндэтгэлтэй олонхийн нөхцлөөр явдаг. Парламентын олонхи өнөөгийн даргатай ажилах ёс зүйгүй байна гэхэд заавал энэ хүртэл явах шаардлагагүй. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, огцрох асуудлыг бид судалж үзсэн. Ийм нөхцөлд ёс зүйн асуудал үүсвэл өөрөө өргөдлөө өгдөг жишигтэй. Энийг заавал хуулийн зохицуулалт байхгүй гээд ийм нөхцөл байдалд хүргэсэн нь харамсалтай. Бид өнөөдөр хуулиа л батлах ёстой болж байна.“