Г.Тэмүүлэн: НӨАТ-ын 16 зүйлд ямар шалтгаанаар өөрчлөлт оруулж ирж байгаа вэ?
2018.06.14

Г.Тэмүүлэн: НӨАТ-ын 16 зүйлд ямар шалтгаанаар өөрчлөлт оруулж ирж байгаа вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүлэн хэд хэдэн асуултыг Сангийн сайдаас асуусан юм.

Энэ удаагийн татварын багц хуулийн өөрчлөлтөөр нилээд өргөн хэмжээний өөрчлөлт орж ирж байна. Магадгүй өмнө нь ийм хэмжээний өөрчлөлт татварын хуульд орж байгаагүй байх. Гэхдээ нэг заалт, жижиг хэмжээний өөрчлөлт нь хүртэл нийгэмд, ААН-үүдэд чухал нөлөө үзүүлдэг учраас төслөөс асууж тодруулах, анхаарах зүйлс байна. 

Татварын хуулийн 7 зүйлд татварын төрлүүдийг жагсааж өгсөн байдаг. Харин энэ хуулийн төсөлд ингэж дурдаагүй байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү? уг нь энэ тодорхой байх ёстой үзэж байгаа юм. 

Уул уурхайтай холбоотой асуухад, НӨАТ-ын 16 зүйлд яагаад өөрчлөлт орж ирсэн юм. Ямар ААН-үүд энэ санал гарсан юм. Одоогийн байгаа хуулийн зохицуулалтыг яагаад буруу гэж үзсэн юм бэ? 

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө