Баттөмөр.Б 2018.06.14 | Vip76.mn

Б.Баттөмөр: Татварын хяналт, шалгалтыг хийхдээ татварын эрсдэлийг тооцсоны үндсэн дээр л хийнэ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гишүүний хуулийн төслийг гол гол зохицуулалт, үр нөлөөний талаар үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Өнөөгийн мөрдөж буй энэ хууль 2008.07.01 ээс эхэлж хэрэгжсэн. Монголын эдийн засагт гүйцэтгэх үүргээ биелүүлсэн энэ хууль. Өнөө үетэйгээ хөл нилээд энэ хуулийг өөрчлөх шаардлагатай болсон. Манай Сангийн яам нэг жил хагасын өмнөөс энэ хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн, олон хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ шинэ хуулийн онцлог бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр шийдвэртэй, тодорхой зүйл оруулж ирсэн хууль болсон гэж үзэж байгаа. Хуулийн төсөлд татварын албанд эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэх цоо шинэ заалт орж ирсэн. Татварын хяналт, шалгалтыг хийхдээ татварын эрсдэлийг тооцсоны үндсэн дээр хийдэг заалт орж ирж байгаа. Мөн Дэлхийд яригдаж байгаа Үнэ шилжилтийг зохицуулсан зохицуулалтыг оруулж ирж байгаа. Татварын албанд маргаан таслах зөвлөл гэж олон шат дамжлагатай байсныг цөөлсөн.

Татварын албан бол хаанаас ч мэдээлэл авдаг байх ёстой. Энэ харилцааг зохицуулж өгөх ёстой гэж үзэж байна. Татвар төлөгч нарт ээлтэй маш олон хөнгөлөлт,чөлөөлөлт энэ өөрчлөлтөөр хийгдэж байгаа.

 Энэ хууль гарснаар татварын алба, татвар төлөгч нарын харилцааг хөнгөвчлөх ёстой. Мөн Татварын албаны цахим систем, мэдээллийн бааз амьд, нэгдсэн систем болох ёстой.