2018.06.15

Б.Бат-Эрдэнэ: Арилжааны банкууд дэлхийд байхгүй өндөр хүү авч байна

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандан Зээлийн хүүг бууруулах тал дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Монополь тогтоосон хэдэн арилжааны банкууд өөр бусад өрсөлдөөнийг бие болгуулахгүй байна. Тэгсэн хэрнээ өөрсдөө дэлхийд байхгүй өндөр хүү авч байна. Тэгээд судалгаанаас харахад хүүгийн хэмжээ өссөөр байна. Энэ байдлаар цааш урагшлах шинжгүй байнан. Арилжааны банкууд зээлийн үйлчилгээ үзүүлэхээс илүү Засгийн газарт өндөр хүү өгөх сонирхолтой байна. Тиймээс энд ямар арга хэмжээ авч байна вэ?"