Тэрбишдагва.Д 2018.06.25 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Иж бүрэн дүгнэлт тооцоо судалгаатай орж ирүүлэх хэрэгтэй #Тавантолгой

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав. Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 2010 оны тогтоол байна л даа. Энэ дээр чинь тэр 30 хувийн чинь Ай пи өү \IPO\  биччихсэн байгаа шүү дээ.Яагаад энийг ахин оруулж ирээд өнөөдөр л Ай пи өү гаргах гээд байгаа юм шиг яриад байгаа юм бэ? 

Тэртээ тэргүй шийдвэр гарчихсан тэр дээрээ л ажиллахгүй юм. Яг УИХ завсарлахын өмнө оруулж байсан, 2009 оны 7 сарын 9 ны өдөр Оюутолгойн асуудал шийдэгдэж байсан.

Одоо ингээд их хурал хүчээр завсарлах гээд л нэг л их ажил хэрэгч хүмүүс болцгоочихсон, бусад үед их хурал эртхэншиг л тараад л зарим нь морио уралдуулах гэж яараад л, зарим нь хөлбөмбөгөө үзэх гээд л ...ийм юм баймааргүй байна.

Би одоо Оюутолгой төсөл гээд 2009  онд хийгдсэн төсөл муу хийгдсэн учраас тэр үед ярисаар л одоо ажлын хэсэг ахлаж байгаа. Энэ төслийн нэг л ажлын хэсгийн материал нь энэ байна. Чуулган завсарлахаас өмнө уул уурхайн асуудал хэлэлцэгдэх нь хар төрүүлдэг. Хэзээ тооцоо судалгаа гарах вэ? хэзээ шийдэгдэх юм бэ?

Дагва гээд нөхөр их тооны хувьд асар зөрүүтэй зүйл ярилаа. Ингэж ярьж болдог юм уу? Төслийг сайжруулах гээд байгаа юм уу? муужруулах гээд байгаа юм уу? Энэ асуудлыг хэлэлцэж байхад засгийн газрын гишүүд нь алга, ингэж хариуцлагагүй, тооцоо судалгаагүй хандмааргүй байна.