А.Ундраа: Говьд малчид уул уурхайн компаниудтай ундны усны мөргөлдөөн гарах нөхцөл үүсээд байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.
Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа: УИХ-д Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулагдаад жил хагас ажиллаж байна. Эрдэнэт, Өмнөговь аймагт болсон зөвлөгөөнүүдэд тодорхой хүчтэй байр суурийг илэрхийлсэн. Саяхан Дорноговь аймагт ажлын хэсэг ажиллаад ирсэн байгаа.
Энэ үед бол 170 км нүүрсийг автомашинаар тээвэрлэж байгаа нөхцөл байдал Өмнөговийн байдалтай адилхан хүнд нөхцөлтэй байсан.Сая Н.Амарзаяа гишүүний хэлсэнчлэн усны хомсдол маш их байгаа үнэн малчид худгийн усаа манаж хонох цаашлаад уул уурхайн тээвэрлэлт хийж байгаа компанитай ундны усны мөргөлдөөн гарч болохуйц байдалтай байна.
Говьд малчид худгийн усаа бараг манаж хонохдоо тулж байгаа учраас усны заалтыг нэмж оруулмаар байна
Усны шинэ хоолоо татах, усны чиглэлийг өөрчилж татаж аваачих хэрэгтэй байна. Чухал асуудал хэлэлцэж байхад салбарын сайдууд байх ёстой юм алга байна.
Хоёрдугаарт Тавантолгойн талаар хийсэн судалгаануудаас тодорхойлж харахад энэ ордыг иж бүрэн тогтвортой ажиллахад нүүрсийг хольж угааж боловсруулж байж л үр ашигтай болно. Таны хэлсэн шиг улс орныг 100 жил олон арван жил тэжээе гэвэл эдийн засгийн үр ашигтай байх хэрэгтэй байгаа.Одоогийн байдлаар эрчим хүчний нүүрс олборлоогүй байгаа, зөвхөн коксжих сайн чанарын нүүрсийг л олборлож байна.
Нөгөө талаар эрчим хүчний нүүрс олборлохын тулд баяжуулах үйлдвэр төмөр зам бусад дэд бүтцээсээ хамааралтай байгаа учраас ай пи ө хийсний дараа санхүүжилт боссоны дараа гэж ойлголоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Сувд