УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
2018.06.22

Г.Тэмүүлэн: Тавантолгой-Зүүнбаян чиглэлд нүүрс зөөх нь ямар үр өгөөжтэй юм бэ

Улсын их хурлын чуулган үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол улсад нэмүү өртөг шингэсэн ямар нэгэн төсөл хэрэгжээсэй гэсэн хүсэл хүн бүрт байгаа. Энэ тогтоолын төслийг харахаар хоёр гурван зарчмын асуудал байна аа. Тогтоолын агуулга нь 2010 онд УИХ-аас батлагдаж байсан 39-р тогтоолтойгоо адилхан болсон байна. Энэ тогтоол дээр нэг зарчмын зөрүүтэй асуудал байна аа.

1. Төсөл хөтөлбөрийн тодорхой хэсгүүдийг санхүүжүүлэх гэж байгаа энэ нь юуг хэлж байгаа юм бэ

2. Төмөр замтай холбогдуулаад Таван толгой, Гашуун сухайт таван толгой зүүн баян зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх гэж байгаа. хоёр төмөр зам хоёр төсөл хэрэгжүүлэх шаардлага юу байгаа юм бэ. Нэг талаасаа ай пи өү хийж байна хөрөнгө оруулалтын асуудлууд хэмжээ хязгаартай. хамгийн түрүүнд үр ашгаараа хамгийн их байх үр өгөөжтэй тэр төслүүд рүү бид чиглэх ёстой. энэ нь яалтачгүй таван толгой гашуун сухайтын чиглэлийн төмөр замын асуудал. Харин таван толгой зүүн баян чиглэлийн төмөр замыг ойлгохгүй байна.

Тийшээ төмөр зам тавьж тийшээ нүүрс зөөхийн ач холбогдол юу байгаа юм бол ойлгохгүй байна. бид энэ асуудал дээр байгаа мөнгөнийхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй байх аа. мөнгө олох чиглэлдээ хөрөнгө оруулалтаа түрүүлж хийх нь чухал байна. Хоёрдугаарт энэ ай пи өү хоёр гээд байгаа асуудал чинь төслийн үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашгийн тооцоо тодорхой байх ёстой. Тэгж байж үнэд хүрч хөрөнгө оруулагчдын сонирхолыг татна.