О.Содбилэг: Тавантолгой төслөөс босгосон мөнгө төлөвлөсөн ажлуудыг санхүүжүүлж чадах уу
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.
Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Асуултууд давхцаж байна. Ай пи өү хийхэд мэдээж нүүрсний худалдан авагч нь эсвэл худалдан ава гэрээ нь тодорхой байж санхүүжилт босно. Тэгж байж баталгаатай орлоготой юм байна гэсэн нэг үндэслэл нь бий болно. Тэгэхдээ хэлэлцээрийн түвшинд явж байгаа учраас илүү ярих боломжгүй юм байна гэж ойлголоо. Үнэлгээний мэдээлэл нэгдэх өдөр ирнэ гэж ойлголоо.
Манай гишүүдийн хэлж буйг сонсоход би бол бодохдоо бүгд нэг мэдсэн нүүрсний мэргэжилтэн болчихлоо. Нүүрсний мундаг трэдэрүүд болчихсон юм шиг л ярьж байна.
Газрын доор байгаа нөөц нүүрс бол таамаг шүү дээ. Олборлолтын үед өөр шүү дээ. Шууд тооны машин дээр бодож тайлбарлаж болохгүй. Оюутолгойг хүртэл үнэлгээ хийгээгүй л яваа шүү дээ. Нөөцөө бид үнэлүүлээгүй явна. Нөөцийн тоо тодорхой гэж үзээд байх шиг байна. Миний бодлоор ай пи өү хийхэд тодорхойлоод явна гэж ойлголоо. Мөн Тавантолгой төслөөс босгосон мөнгө төлөвлөсөн ажлуудыг санхүүжүүлж чадах уу? гэдэг асуулт байна. Босгосон мөнгө нь хүрэх үү?
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Сувд