Саранчимэг.Б А.Сүхбат 2018.06.27 | Vip76.mn

Гишүүд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай хэлэлцэж өгөхийг хүслээ

Гишүүд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай хэлэлцэж өгөхийг хүслээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Саранчимэг нар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай хэлэлцэж өгөхийг хүссэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

"Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуулийг 2012 онд батлагдсан. Түүнээс хойш 2015 онд Засгийн газар журам оруулж, буцаагдсан байдаг. Гэтэл энэ хууль маань Засгийн газраас журам гаргаж байж хэрэгжих ёстой атал өдий 6 жил боллоо. Сая Засгийн газар энэ хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн. БОХХАА байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийсэн.  Энэ хуулийн төслийг хэлэлцэх асуудалд орууж өгнө үү.

Өдөр ирэх тусам агаарын бохирдол төдийгүй, орчны бохирдол, усны бохирдол нэмэгдэж байгаа. Ийм үед усыг бохирдуулж байгаа ААН-үүд өдий хүртэл  ямар ч  төлбөр төлөхгүй байгаа учраас аль болох хурдан хэлэлцүүлэх шаардлагатай байна."

УИХ-ын гишүүн Б.Сүхбат

Энэ асуудлыг яаралтай авч хэлэлцүүлж өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Маргааш хэлэлцэх асуудлыг дараалалд оруулж өгөөч. Энэ хуулийн хэрэгжих хугацааг 2018.08.01 гээд заачихсан байгаа. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn