Н.Амарзаяа 2018.06.28 | Vip76.mn

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Чуулгын дэгтэй холбоотой 2 хууль өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй 16 гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж байгаа билээ. 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. 

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд намын бүлгүүдээс санал болгосны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Л.Болд, Б.Баттөмөр, С.Жавхлан, Ж.Мөнхбат, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар багтаж ажиллажээ.

ТББХ-ноос гаргасан саналын томъёолол тус бүрээр санал хүраасны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ.