Д.Тэрбишдагва 2018.06.28 | Bloomberg TV Mongolia

Д.Тэрбишдагва: Ажлын хэсэг богино хугацаанд хангалттай сайн ажилласан

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Bloomberg TV Mongolia телевизэд ярилцлага өгчээ. Тэрээр Оюутолгойн ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж байгаа билээ. 

-Ажлын хэсэг эхнээсээ дүгнэлтээ гаргаавд явж байна. Эцийн дүгнэлт нь хэзээ гарах вэ? Явц ямар байна?

-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг 2 сар гаруйн хугацаанд ажиллаа. Төсөл нь том, шалгалт хийх агуулга нь гүнзгий учраас цаг хугацаа маш шахуу байна. Гэхдээ хэтэрхий удвал бас назгайрах тал бий. Тиймээс ажлын хэсгээ бүгдийг цуглуулж, ажлыг хэсэгт орж байгаа 40 гаруй хүнд ил захидал өгсөн. Нийгэмд маш хүлээлттэй байгаа чухал сэдэв учир бүгд идэвхтэй оролцохыг уриалсан.