Л.Элдэв-Очир 2018.08.08

Л.Элдэв-очир тойргийн багууддаа ажиллаж байна

Л.Элдэв-очир тойргийн багууддаа ажиллаж байна

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.ЭЛДЭВ-ОЧИР   УИХ-ын 9 дүгээр тойргийн 29 багт хийх   ХАМТДАА  өдөрлөгөө өөрийн төрсөн нутаг Гурванбулаг сумаас долдугаар сарын 20-ны өдрөөс эхэлүүллээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын энэ удаагийн баг нэг бүрт хийх өдөрлөг түүний хувьд хоёр дахь нь бол Улсын их хурлын гишүүний хувиар хийж буй анхны өдөрлөг. болж байгаа юм.

Баянхонгор аймгийн хамгийн алслагдмал байгалийн эрс тэс уур амьсгалтай Гурванбулаг сум засаг захиргааны таван баг, 2600 гаруй хүн амтай, 160000 гаруй мянган толгой малтай.

УИХ-ын гишүүн ХАМТДАА өдөрлөгийг тус сумын дөрвөн багт  амжилттай хийгээд байна.

 Үүний зэрэгцээ тэрээр УИХ-ын гишүүний хувиар болон байнгын хорооны даргын хувиар санаачилан батлуулсан хууль, хэлэлцүүлгийн шатанд бэлтгэж буй хуулийн төсөл, хийж хэрэгжүүлсэн болоод хийж буй ажил, цаашид хийх ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг өдөрлөгт оролцож буй иргэдэд өгч байна.

Тус өдөрлөгийн гурав дахь өдөр нийтдээ 1000 гаруй иргэд оролцож авхаалж самбаа, хурд хүч, авьяас чадвараараа өрсөлдөж байна.

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир тойрогтоо болон Баянхонгор аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлүүлэн хийлгээд байгаа аж.

Л.Элдэв-Очир гишүүн их хурлын гишүүн, байнгын хорооны даргын хувиар 2018 онд Баянхонгор аймагт багагүй хөрөнгө оруулалтыг татаж чаджээ.

Тухайлбал, Гурванбулаг сумын ард иргэдийн ундны усны түгээлтэд зориулан тусгай зөөврийн автомашин, тойргийн 6 суманд 3-4 хүнийг ажлын байраар хангах арьс шир боловсруулах жижиг үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж өгөөд байна.

Тойргийн иргэдээс ирсэн 350 гаруй өргөдөл хүсэлтийн 70 хувь нь эмчилгээний төлбөр, сургалтын төлбөр хүссэн байдаг байна. Энэ хүрээнд тэрээр өөрийн хөрөнгөөр эмчилгээний зардалд 30 гаруй сая төгрөгийг шийдвэрлэн олгоод байна.

Мөн Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг, Архивын тасгийн барилга, Мах боловсруулах үйлдвэр, Эрдэнэцогт сумын ЗДТГ барилга, Гурванбулаг суманд 200 хүний суудалтай соёлын төв, Галуут сумын Мандалын 5-р багт 62 метр урт төмөр бетонон гүүр, Баянхонгор-Баян-Овоо чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл, Жаргалант сумын ЭМТ-ийн барилга, сургуулийх барилга, Тэмүжин театрын дээврийн их засвар зэрэг 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлуудыг хийлгэж байна. 

http://khongornutag.mn

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn