2023.09.22
Баянхонгор аймгийн барилга, банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдийн хамтаар Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын төлөөлөл, Монголбанк болон арилжааны банкны төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонссон юм.
Орон сууцны эрэлт хэрэгцээ, ипотекийн зээлийн хүртээмж, аймаг орон нутгийг орон сууцжуулахад хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Барилгын компаниудын төлөөллийн саналаас онцолбол,
- Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Малчдад ипотекийн зээл олгох
- Аймаг орон нутагт газар, дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа.
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдын албан томилолтод хамт ажиллаж байгаа бөгөөд 9-р сарын 22-нд Өвөрхангай аймаг, 9-р сарын 23-нд Дархан-Уул аймгийн барилгачидтай уулзах юм байна.