2023.06.20
Ерөнхий сайд Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй уулзаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрээр энэ үеэр 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна.
Түүнтэй хамт Монгол улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир, үндэсний спортын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ малчдын төлөөлөлтэй уулзаж буй юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ малчдад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар танилцуулж мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар санал солилцож байна.