2018.08.15

Б.Батзориг: Энэ жил гурилын үнэ өсөхгүй

Энэ жил бороо хур элбэгтэй, бүх нутгаар зуншлага сайхан болж байна. ХХААХҮ-ийн яамнаас 8 сарын 20-ны үеэр ирэх намар хураах авах ургацын урьдчилсан блансыг албан ёсоор танилцуулах болно.

Намар болохоор тариаланчдын хамгийн авахыг хүсдэг асуултын хариулт бол улсад худалдаж авах улаанбуудайн үрийн үнэ байдаг бол хэрэглэгчдэд гурилын үнэ өсөхгүй байх нь хамгийн чухал байдаг. 

Энэ асуултад салбан сайд "гурилын үнэ өсөхгүй, дотоодынхоо хэрэгцээг тогтвортой хангаж ажиллана" гэлээ.