Ж.Мөнхбат 2018.08.21 | UNEN.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойргийнхоо найман сумын 38 багт уулзалт, өдөрлөг хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойргийнхоо найман сумын 38 багт уулзалт, өдөрлөг хийлээ

УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат тойргийнхоо найман сумын 38 багт тайлан уулзалт, өдөрлөгийг энэ сарын 6-17-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойшхи хоёр жилийн хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажил болон УИХ-ын 2016 онд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэд, сонгогчдодоо тайлагнаж, тойргийнхоо найман суманд хийж хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалтаа танилцуулсан юм. Мөн багийн уулзалт, өдөрлөгийн үеэр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн ерөнхий боловсролын сургуульд шинэ фургон автомашин, цэцэрлэгт 30 хүүхдийн хэрэглэл бүхий гудас, хөнжлийг хүлээлгэн өглөө. Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нэр бүхий ес, Цагаан хад багийн дөрвөн иргэн байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон асуудлыг шийдэж иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэж өгсөн юм. УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбатын тойргийнхоо найман сумын 38 багт хийсэн уулзалт, өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн иргэн Г.Бат-Эрдэнэ:
  •  Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойргийнхоо найман сумын 38 багийн иргэд, сонгогчидтой уулзалт хийж байна. Энэ уулзалт, өдөрлөг бол иргэндээ хүрсэн уулзалт болж байна гэж би бодож байна. Өөрийн хийж хэрэгжүүлсэн ажил болон намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг багийн төв дээр ирж ярьдаг гишүүн өнөөдөр хэд байгаа билээ. Баг битгий хэл аймгийн төв, сумын төвд ч уулзалт хийдэггүй, очдоггүй гишүүн олон бий. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд өөрийн сонгогдсон тойрогтоо их зүйл хийсэн нь өнөөдрийн уулзалтаас тодорхой харагдаж байна.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн иргэн Т.Ганбаатар:
  • УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бол итгэлийг зүтгэлээр хариулж байгаа залуу гэдгээ багийн төв дээр ирж хийж байгаа уулзалтаараа харуулж байна. Тойргийнхоо 38 багийн иргэдтэй уулзаж хийсэн ажил, хэлсэн зүйлээ тайлагнаж яваа нь тун зүйтэй ажил боллоо гэж миний хувьд бодож байна. УИХ-ын 2016 оны сонгуульд түүний төлөө саналаа өгсөн. Сонголтоо буруу хийгээгүй л юм байна. Өөрийн сонгогдсон тойргийн иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа гишүүндээ баярлалаа гэж хэлье дээ.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн М.Жавхлан:
  • Залуу хүний хувьд УИХ-ын 2016 оны сонгуулиар Ж.Мөнхбат гишүүний төлөө саналаа өгсөн. УИХ-ын сонгуулийн үеэр тэрбээр “Хэрэв намайг УИХ-ын гишүүнээр сонговол бараа сураггүй алга болдог гишүүн байхгүй. Сумынхаа багийн иргэдтэй ирж уулздаг, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнадаг гишүүн байна” гэж хэлж ярьж байсан. Өнөөдөр хийж байгаа багийн уулзалт өдөрлөг бол түүний хэлснээ хэрэгжүүлж, амалснаа биелүүлдэг гэдгийн тод илрэл болж байна.