С.Амарсайхан П.Баярхүү 2018.09.21 | МҮОНТВ

30 мянга гаруй эцэг эх хүүхдээ сургуульд нь машинаар хүргэж өгдөг

ЕБС-ийн хичээл орох, тарах цагт сургууль орчмын замын хөдөлгөөнд түгжрэл үүсдэг. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хийсэн судалгаагаар 1000 гаруй эцэг эх хүүхдээ сургуульд нь машинаар хүргэж өгч замын ачааллыг нэмэгдүүлдэг байна. Энэ ачааллыг дараах байдлаар хөнгөлөх гарцыг Нийслэлийн удирдлагууд гаргаж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Бүгд нэг сургууль руу нэг орнцоос, нэг цагт, нэг машинаар зөөдөг биш хамтраад асуудлаа шийдэж, хамтын ажиллагааг өрнүүлэх тал дээр боломж байна гэж харж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Нийт 74 сургууль автобустай болсон. Хотын төсөв дээр жилд 500 сая төгрөг тавьж хотын зарим сургуулиудад автобус гаргана.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn