Б.Бат-Эрдэнэ: Бэлчээр, нутгийн хил хязгаарыг тогтоох ажил нэн шаардлагатай байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Засгийн газраас 2018 оны 06 сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Хуулийн төсөл санаачлагчаас УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Малын тоо толгой өссөнөөр малчид хооронд бэлчээрийн маргаан ихээр үүсч байна. Энэ байдал улам хүндрэх төлөвлтэй байгааг анхаараарай.
-
Өмнө нь сайд нарын зөвлөлийн болон Ардын Их Хурлын шийдвэр архивт хадгалагдаж байгаа. Засгийн газрын зүгээс эдгээрийг харж ашиглан сумдын хилийн хязгаар заагийг тодорхой болгох хэрэгтэй байна.
-
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр малых мах экспортоп чиглэсэн, мах боловсруулалт тал дээр ямар чиглэлийн арга хэмжээ төлөвлөөд байна вэ?
Цаг хугацаа шаардаж, үе шаттай хийгдэх ажлыг ингээд яриад суугаад байвал ажил урагшлахгүй ээ. Латин америкийн орнууд бол малын махыг чанартай байлгахын тулд малыг цочоохгүйгээр нядлах технологи чухал гэж ярьж байна. Манай уламжлалт нядлах арга ч үүнд нийцэж байна. Гэтэл өнөөдөр адууны мах экспортлохтой зэрэгцээд Эмээлт тэргүүтэй нядалгааны газар адууг яаж зовоож тарчилган нядлаж байна. Мөн хил дээр адууг нүдийг нь сохлох, хөлийг нь хугалах зэргээр гаргаж байгааг харсан. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй.
Түүний асуултанд салбарын сайд дараах хариултыг өглөө.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:
Олон улс орноос Монгол Улсаас мал, мах авая гэж хүсэлт ирүүлж байна. Энэ нь хууль батлагдсантай холбоотой юм. Монгол Улс анх удаа Мал эмнэлгийн ерөнхий газартай болсон. Малын ерөнхий эмч, Ерөнхий байцаагчтай болсон. Ингэхээр бид дэлхийн түвшинд зэрэгцэн очиж байгаа юм. Үүнийг хийснээр дэлхий биднийг тоож эхэлж байна. Гэхдээ бид техник технологи болон шинэ сэрвээсэн мах бүтээгдэхүүн нийлүүлж чадвал бид 3 долларын махаа 10 доллараар зөрөх боломжтой болно. Гол нь санхүүгийн чадамж нөлөөлж байна. Салбарын яам үйлдвэрлэгчидээ дэмжих бодлого баримталж байна.
Малын тоо толгой өсөхтэй зэрэгцээд бэлчээрийн асуудлыг анхаарах цаг болсон. Хөдөө орон нужтагт малчидтай уулзаж байхад бэлчээрийн асуудал хүнд байгааг хэлж байна. Тиймээс бэлчээрийн тухай хуулийг өөрчлөх шинэчлэх асуудал гарч ирсэн. Яамны түвшинд бэлтгэл хийгдсэн. Малын хөлийн татвар мөн яригдаж, татварыг бэлчээрийн даацад зарцуулах чиглэлд явах нь зөв гэж үзэж байгаа.
Холбоотой мэдээ
2019.12.12
2019.10.24
2019.10.24
2024.06.15
2024.05.28
2024.05.27
УИХ-ын нэгдсэн хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан