Түвшин.Б 2018.10.19 | NTV

Анхдагч мэргэшсэн нягтлан бодогчдын уулзалт боллоо

Анхдагч мэргэшсэн нягтлан бодогчдын уулзалт боллоо
Анхдагч мэргэшсэн нягтлан бодогчдын уулзалт боллоо

Манай улсад 1993 оноос мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлтгэж эхэлсэн түүхтэй.

Өнөөдөр мэргэшсэн нягтлан бодогч анхдагчдын “Нэгэн 10-ныхны уулзалт”-ыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт зохион байгууллаа. Уулзалтад 1993-1998 оны 80 орчим мэргэшсэн нягтлан бодогч УБ хот болон орон нутгаас уригдан ирж оролцлоо. 

Эдгээр хүмүүс бол нягтлан бодох бүртгэлийн салбартаа төдийгүй улс орны хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг мэргэжилтнүүд юм. Өнөөдрийн байдлаар мэргэшсэн нягтлан бодогчдын дундаас Монгол Улсын ардын багш-1, гавъяат эдийн засагч 9, гавъяат багш-2, үйлчилгээний гавъяат ажилтан-1 төрж гарчээ. 

Энэхүү сургалт-уулзалтаар мэргэшсэн нягтлан бодогчдод мэргэжлийн сүүлийн үеийн чиг хандлагыг танилцууллаа. Тухайлбал, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилд хиймэл оюун ухааны үзүүлж буй нөлөө, хөдөлгөөнт орчин дахь мэдээллийн системийн аудит, мэргэжлийн үйлчилгээний хандлага, бизнесийн үнэлгээ зэрэг сэдвүүдээр мэргэжлийн экспертүүд мэдээлэл хийлээ.