2018.11.01

Ц.Цогзолмаа: Донтсон хойно нь эмчлэх бус урьдчилан сэргийлэх тогтолцоо хэрэгтэй

Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

“Сүүлийн үед хүүхэд залуучууд хар тамхи ихээр хэрэглэж байна гэж байгаа хэдий ч ямар тоо судалгааг үндэслэн, хэрхэн хэн ямар эмчилгээ хийх гэж байгаа нь тодорхой байх хэрэгтэй байна. Олон улсад энэ төрлийн эмчилгээ нь эмчилгээ хийгээд нийгэмшүүлэх, хэвийн амьдралд нь оруулах хүртэлх ажлыг хэлдэг. Тиймээс зардал өндөр гарах л байх. Энэ мөнгө нэгдсэн төсөвт юм уу? аль нэг сайдын багцад юм уу? орсон байх хэрэгтэй. Мөн энэ хуулийг дагалдаад бусад хуульт нэмэлт оруулахдаа урьдчилан сэргийлэх арга зам тодорхой оруулах хэрэгтэй байна. Нэгэнт ороод донтсон хойно нь зардал гаргаад хугацаа алдаад эмчлэх биш урьдчилан сэргийлж сургалт соёлын арга хэмжээнд хамруулж байх нь зүйтэй.”

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон ХЗДХЯ-ны газрын дарга нар хариулт өглөө.