Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: “Хуулийн төсөлд нэмж оруулах санал байна. Албадан эмчлэх нь зүйтэй. Нэмээд өөрийн сайн дураараа хандаж байгаа иргэдийг ч энэ хуулийн зохицуулалтаар эмчилдэг байх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг хуулийн төсөлд нэмж оруулаарай.”
Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: “Нэг хэсэг эрүүлжүүлэхийг эрүүл мэндийн байгууллагаруу шилжүүлсэнээр эрүүл мэндийн салбарын байдал нилээд хүндэрсэн байсан. Иргэд ч ихээр бухимдал үүсгэдэг байсан нь үнэн. Гэхдээ үүнийг зассан. Одоо хуучин бүтцээрээ буюу цагдаагийн байгууллагаруу шилжүүлсэн. Харьяа дүүргийн эрүүлжүүлэх байгууллага энэ асуудлыг хариуцдаг болсон.”
Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: “Сүүлийн үед хүүхэд залуучууд хар тамхи ихээр хэрэглэж байна гэж байгаа хэдий ч ямар тоо судалгааг үндэслэн, хэрхэн хэн ямар эмчилгээ хийх гэж байгаа нь тодорхой байх хэрэгтэй байна. Олон улсад энэ төрлийн эмчилгээ нь эмчилгээ хийгээд нийгэмшүүлэх, хэвийн амьдралд нь оруулах хүртэлх ажлыг хэлдэг. Тиймээс зардал өндөр гарах л байх. Энэ мөнгө нэгдсэн төсөвт юм уу? аль нэг сайдын багцад юм уу? орсон байх хэрэгтэй. Мөн энэ хуулийг дагалдаад бусад хуульт нэмэлт оруулахдаа урьдчилан сэргийлэх арга зам тодорхой оруулах хэрэгтэй байна. Нэгэнт ороод донтсон хойно нь зардал гаргаад хугацаа алдаад эмчлэх биш урьдчилан сэргийлж сургалт соёлын арга хэмжээнд хамруулж байх нь зүйтэй.” Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон ХЗДХЯ-ны газрын дарга нар хариулт өглөө.
Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: “Хэдэн асуух зүйл хуулийн төсөлд байна. Хуулийн нэр томъёоны хувьд Дон гэдэг үгийг Эмгэг гэж өөрчлөх саналтай байна. Хүнийг гутаан доромжлох өнгө аястай байна. Захиргааны журмаар гэж байгаа юм. Захиргааны хэргийн шүүх захиргааны ерөнхий хуулийг барьж шийдвэрлэх юм биш үү? Эмчилгээнд явж байгаа хүний эрхийн хамгаалалт нь хангалтгүй заагдсан байна. Хүнийг санаатайгаар орон гэр, ажлын байрнаас нь зайлуулах сэдлээр ийм арга хэрэглэвэл яах вэ? Тиймээс хүний эрхийн хамгаалалтыг сайн оруулж өгөх хэрэгтэй байна.” зэрэг асуултыг асуулаа. Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон ХЗДХЯ-ны газрын дарга нар хариулт өглөө.
Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: “Албадан эмчлэх хугацааг заасан байна. Энэ төрлийн эмчилгээ хугацаа их зарцуулдаг, хөрөнгө мөнгө их шаарддаг эмчилгээ байдаг. Энэ хөрөнгө санхүүгийн тухай хэрхэн тусгаж байгаа вэ? Монгол Улс өмнө нь хар тамхи дамжуулдаг улс байсан бол сүүлийн үед хэрэглэгч гэсэн ангилалд орсон байна. Зарим мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар Шархадны эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийгдсэн байна. 10 гаруй жилийн хугацаанд Хар тамхинд донтсон нэг ч этгээд бүрэн эмчлэгдээгүй гэсэн байна. Тэгэхээр албадан эмчилгээ хийх хугацаа хангалдттай байж чадах уу? Мөн жирэмсэн эмэгтэй, 0-3 хүртэлх насны эмэгтэй, өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй гэх мэт хүмүүсийг албадан эмчилгээ хийхийг хориглоно гэсэн байна. Үүнийг ялгавартайгаар тогтоож болох уу?” Түүний асуултанд УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хариулт өглөө.