Х.Болормаа 2018.11.18 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд 100 ш агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө

Дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд 100 ш агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө

Дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр 8 цэцэрлэг, 4 сургуульд агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Засаг дарга “Бид дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин, нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, ялангуяа агаарын бохирдолтой, утааны улирал эхэлсэн энэ үед сургалтын байгууллагуудынхаа дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад зориулж, эдгээр агаар цэвэршүүлэгчийг анги бүрт байршуулахаар төлөвлөж, өнөөдөр 100 ширхэгийг хүлээлгэн өгч байна. Дээрх сургууль, цэцэрлэгт нийтдээ 3600 гаруй хүүхэд сурч, хүмүүжиж байна” гэв. Ийнхүү дүүргийн 16, 143, 54, 68, 160, 1, 40, 149 дүгээр цэцэрлэг, МУБИС лицей, Албан бус насан туршийн боловсролын төв, Ажилчин залуучуудын ээлжийн сургууль, 131-р бага сургууль агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй боллоо. Агаар цэвэршүүлэгчийг анги танхимд байршуулснаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулахаас гадна аливаа халдвараас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.