Бямбацогт.С Хаянхярваа.Д Д.Тогтохсүрэн Ё.Баатарбилэг 2018.12.10 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын тухай” тогтоолын төсөл өргөн барилаа

“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай  маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын тухай” тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай  маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын тухай”  УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. 

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт "Энэ хуулийн 75.1-д заасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг УИХ тогтооно" гэж заасантай холбогдуулан шинэ журмын төслийг боловсруулжээ. 

Журмын шинэчилсэн найруулгын төслийг Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам" зэрэг хууль тогтоомжийг үндэслэн боловсруулжээ. 

Журмын төслийг хэлэлцэн баталснаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн хулуийн 75 дугаар зүйлийн 75.-д заасан томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, буруу шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт бий болох юм.