Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Тогтоолын төслийг харахаар Төрийн албан хаагчдаа хамгаалж байгаа юм шиг байна. Шүүхийн шийдвэр гарсан ч эрх нь зөрчигдсөн тухай ЗГХЭГ-ын дарга байх үед танд мэдээлэл өгч байсан. Нэг сайд ирээд л ажлаас нь халчихдаг. Шүүхээр яваад шийдвэр нь гарсан хэдий ч ажилд нь томилдоггүй байдлаас болж олон албан хаагчид хохирч байгаа. Жишээлбэл шүүхийн шийдвэрээр Эрүүл мэнд, Боловсрол, Уул уурхайн яаманд томилогдоогүй хүмүүс олон бий. Энэ учир шалтгаан юу вэ? Хүнийг залхаан цээрлүүлж байна.” Түүний асуултанд төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авах журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баасанхүү Эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчын эрхийг нэг журмаар шийдэх юм байна л даа. Үүнийг ашиг нь юу юм? Төрийн албан хаагчдыг халаад, албан хаагч гомдол гаргахаар төрийн албаны зөвлөл буцаж томилох шийдвэр гаргадаг..тэгээд шүүх рүү хандана. Гэвч буцааж томилдоггүй. Яагаад гэвэл цүнх баригч, мөнгө өгөгч, намын долдой нар нь орж ирээд...хөөрхий төрийн албан хаагч 1-2 жилээр цөхрөнгөө бардаг. Эмч ч байна уу? багш ч байна уу? нам солигдохоос үхтлээ айдаг. Тэгэхээр хуулийн төсөл батлагдсанаар ямар өөрчлөлт орох юм бэ?Эрхийг нь хэрхэн сайжруулж байна вэ?
Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журмыг батлах тогтоолын төслийг хэлэлцэв Энэ үеэр БСШУС-ын сайд, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа зарим практик асуултуудыг асуулаа. Энэ хуулийн төслийн ач холбогдлыг өндөрт үнэлж байна. Яагаад гэвэл өнөөдөр төрийн албан хаагчдын чадамж, ажлаа гэсэн сэтгэл зэрэг маш олон асуудлаас төрийн албаны нэр хүнд шалтгаалж байгаа. тийм учраас энэ хуулийн төслөөр орчин цагт төрийн албан хаагчид тавьж байгаа шаардлага, нөгөө талаараа бидний өнөөдөр яриад байдаг олон асуудлыг энэ хуулиар зохицуулна хэмээн үзэж байгаа. Сая би төрийн байгууллагыг нэг жил гаруй удирдлаа. Үнэхээр төрийн албаны маргаан тасардаггүй юм байна. Үнэхээр маргаан тасардаггүй, шийдвэр нь хувь хүнийг харсан шинжтэй байдаг юм байна. Асуулт байна. Шинээр томилогдох гэж байгаа хүмүүсийн асуудлыг яг тодорхой байдлаар хэрхэн зохицуулж байгаа юм бэ. Өнөөдөр нэг сонин зүйл байгаа. Мэргэжлээрээ сургууль төгсөөд төрийн албанд орох гэхээр чи төрийн албанд ажиллаж байгаагүй юм байна гээд буцааж байна. Үүнийг хэрхэн шийдэхээр байгаа вэ? Төрийн албан маш тогтворгүй байгаа гэдгийг өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хурлаар танилцуулж байсан. Тэгэхээр эдгээр хүмүүсээ хэрхэн чадавхижуулж байна вэ? Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.